Махны үнэ тэнгэрт гарлаа

Эдийн Засаг
g.enkh@1day.mn
2021-12-27 01:04:04
Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ 57.5 хувиар нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Тухайлбал, 2017-2021 онд мах, жимс, талх, боорцогны үнэ 2-3 дахин нэмэгджээ. Мөн Нийслэлийн статистикийн газрын долоо хоног бүрийн ажиглалтаар мах, хүнсний ногооны үнэ сүүлийн үед өссөн дүнтэй байна. Үүн дотор махны үнэ хамгийн ихээр өссөн. 12 сарын 3 дахь 7 хоногийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11266 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 332 төгрөгөөр өссөн дүн юм. Мөн хонины цул махны үнэ 720 төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн үхрийн ястай болон цул махны үнэ ч бас өмнөх долоо хоногтой харьцуулахад 200-507 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, үхрийн ястай махны үнэ кг нь 13669 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногоос 207 төгрөгөөр өссөн дүн. Мөн үхрийн цул мах 507 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны үнэ “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 12000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөгөөр худалдаалж байна.
Холбоотой мэдээ