“Honda Motors” 2025 гэхэд цахилгаан мотоциклтой болно

Дэлхийд
e.tsolmon@1day.mn
2022-10-05 03:15:10

Дэлхийн хамгийн том мотоцикл үйлдвэрлэгч компани  2025 он гэхэд 10 ба түүнээс дээш цахилгаан загвар гаргахаар төлөвлөж байгаагаа өчигдөр зарлалаа.

“Honda Motors” нүүрстөрөгчийг саармагжуулах хүчин чармайлтынхаа хүрээнд мотоциклийг цахилгаанжуулах ажлыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж "Honda Motor" -ын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Такеучи Кохэй хэлэхдээ "Мотоцикл нүүрстөрөгчийн хийг ялгаруулахгүй байхын тулд янз бүрийн асуудалтай тулгардаг. Гэхдээ бид шилдэг үйлдвэрлэгчийн байр сууриа хадгалахын тулд цахилгаанжуулалтыг дэмжих болно" гэв.

"Honda"-ийн энэ алхам нь цахилгаан унадаг дугуй руу шилжих шилжилтийг хурдасгах төлөвтэй байна. Тэрээр 5 жилийн дотор жилд нэг сая цахилгаан унадаг дугуй борлуулж, 2030 он гэхэд 3.5 саяыг зарахыг чухалчилж нийт борлуулалтынх нь 15 хувьтай тэнцэх хэмжээний цахилгаан унадаг дугуй борлуулахыг зорилттой гэж мэдэгдэв. "Honda" 2040 он гэхэд үйлдвэрээс гаргаж авсан этанолоор ажилладаг цахилгаан мотор болон хөдөлгүүрт шилжиж, нүүрстөрөгчийн хийг саармагжуулахыг хүсэж байна гэжээ.


Эх сурвалж: NHK Japan

Холбоотой мэдээ