Импортын барааны үнэ 1.5 нэгж хувиар нэмэгджээ

Эдийн Засаг
e.tselmeg@1day.mn
2022-02-16 14:52:16

Инфляц энэ оны эхний сард улсын хэмжээнд 14.6 хувь болов. Энэ нь өмнөх сараас 2 хувиар өссөн үзүүлэлт. Инфляцийн өсөлтийн 45 гаруй хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шууд шалтгаалж байгааг эдийн засагч Г.Батзориг өнөөдөр мэдээллээИнфляцийг тодорхойлдог хэрэглээний үнийн индексийн үзүүлэлт, хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээ багтдаг. Үүний 200-г нь импортын бараа эзэлж буй. Энэ үүднээс импортын тогтворгүй байдал инфляцийн өсөлтийн 45 хувийг эзэлж байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар нэмэгджээ. Инфляц өнгөрсөн оны 9 дүгээр сард улсын хэмжээнд жилийн 9.6 хувь, нийслэлд 9.9 хувь байсан бол 10 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувьтай, нийслэлд 9.1 хувь тус тус байв. ҮСХ маргааш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны 1 дүгээр сарын үзүүлэлтийг танилцуулах гэж байна. Энэ үеэр инфляци, ДНБ зэрэг үзүүлэлтийг дэлгэрэнгүй мэдээлэх юм. 

Холбоотой мэдээ