МУБИС энэ хавраас рагбигийн дасгалжуулагчдыг бэлтгэх юм байна.

Нийгэм
1day@1day.mn
2022-04-20 05:29:54

Монголын Рагбигийн Холбоо (MRFU) болон МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль хамтран рагбигийн дасгалжуулагчийн анги нээх, хамтран ажиллах гэрээнд энэ сарын 18-нд гарын үсэг зурсан.

Ингэснээр МУБИС 2022 оны хаврын ЭЕШ-ын дараагаар рагбийн дасгалжуулагчийн ангидаа сурагч элсүүлж эхэлнэ.

Дөрвөн жилийн хугацаанд бакалаврын зэрэг олгох уг ангид аймаг бүрээс нэг, нийслэлээс 4 нийт 25 хүүхэд элсүүлэх төлөвлөгөөтэй байна.

Төгсөгч нь "спорт тоглоомын дасгалжуулагч" тэр дундаа рагбигийн спортоор мэргэшсэн дасгалжуулагч мэргэжилтэй, Дэлхийн рагбигийн холбооны "LVL 1" түвшний дипломтой төгсөх аж.

skip-share

Жил бүр англи хэлний түвшин дээшлүүлэх сургалтад үнэгүй хамруулна. Гуравдугаар курсэд нь Хонконг, дөрөвдүгээр курсэд нь Японд зэрэг Азийн өндөр хөгжилтэй оронд дадлагаар илгээнэ

Энэ талаар Монголын рагбигийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Загдсүрэн"Дасгалжуулагчийн ангид суралцагч нарт Монголын рагбигийн холбооноос нэмэлт сургалт орж, олон улсын болоод дотоодын тэмцэн уралдаанд ажиллуулна. Мөн жил бүр англи хэлний түвшин дээшлүүлэх сургалтад үнэгүй хамруулна. Гуравдугаар курсэд нь Хонконг, дөрөвдүгээр курсэд нь Японд зэрэг Азийн өндөр хөгжилтэй оронд дадлагаар илгээнэ" хэмээв.

Монголын рагбигийн холбоонд бүртгэлтэй нийт 14 багийн 1000 гаруй тамирчин байдаг бөгөөд шинэ анги бүрэн дүүрнэ хэмээн найдаж байгаагаа Л.Загдсүрэн хэлсэн юм.

Холбоотой мэдээ