БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХИЙН ТУЛД НЭН ТЭРГҮҮНД БАГШ НАРАА БЭЛДЭНЭ

Видео
1day@1day.mn
2022-04-12 10:41:33
БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХИЙН ТУЛД НЭН ТЭРГҮҮНД БАГШ НАРАА БЭЛДЭНЭ
Дэлхий нийтийн хөгжлийг дагаад нийгмийн харилцаа, технологийн хэрэглээ, боловсрол, сургалт, хөдөлмөрийн салбарт заавал эзэмшсэн байх ур чадварын нэг нь англи хэл болоод байна.
Дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай иргэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагыг хөгжүүлэхэд англи хэлний суралцахуйг бүх түвшинд дэмжих тогтолцоог хөгжүүлэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх шаардлага үүсээд байна.
Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд багш нартайгаа хамтрах, тэднийг дахин сургахаас эхлэх юм. Энэ хүрээнд БШУЯ-аас англи хэлний багш нарыг урьж зөвлөлдлөө. Зөвлөгөөний үеэр Монголын англи хэлний багш нарын холбооноос хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан юм.
Холбоотой мэдээ