"Улаан" автобусны хэрэг Д.Сумъяабазараас Нийслэлийн МАН-ын даргыг булааж магадгүй нь

Улс Төр
1day@1day.mn
2023-10-14 10:57:57

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг "унагадаг" ногоон автобусны хэрэг явдал дөнгөж эхэлж байгаа бололтой. Үүнтэй зэрэгцээд улаан автобусны буюу өмнө нь тендерээр авсан автобуснуудын хэрэг явдал ирэх долоо хоногоос өрнөх нь. 

"Тэнүүн-Огоо"-гийн А.Ганхуяг мэдүүлгээ өгөөд эхэлчихсэн, Ж.Сүхбаатарын дор ажиллаж байсан хүмүүсийг шалгаад эхэлчихсэн, Д.Сумъяабазарын дотны найз, Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар гэрт нь нэгжлэг хийх үеэр гал тогоондоо өөрийгөө хутгалж гэмтээсэн зэрэг нь энэхүү хэрэг ээдрээтэй, олон хамсагчтай гэдгийг харуулсаар байна. Бүх зам Ром хүрнэ гэдэг шиг "Ногоон" болон "Улаан" автобусны хэрэг явдал явж явж Д.Сумъяабазарыг чиглэх бололтой болоод явчихлаа. ҮХОБ-нд эх үүсвэр нь тодорхойгүй 10 сая ам.доллар орж ирсэн гэх мэдээлэл байна. Холбогдох байгууллагууд энэхүү мөнгө "ногоон"-той ямар нэг байдлаар холбогдвол хэрэг явдал бүр чиг ээдрээтэй болоод явчихна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Сумъяабазарын үед хийсэн улаан автобусны булхайг хуулийнхантай хамтарч хийсэн байж болзошгүй баримт гарч иржээ. "Ногоон" автобус Д.Сумъяабазараас Хотын даргыг "авсан" бол, "улаан" автобус түүнд үлдсэн ганц албан тушаал болох Нийслэлийн МАН-ын албан тушаалыг "булааж" магадгүй болчихлоо. 

Холбоотой мэдээ