ШУУРХАЙ: АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг түр саатуулж, яг одоо байцаалт мэдүүлэг авч байна.

Улс Төр
1day@1day.mn
2022-04-19 12:23:50

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг түр саатуулж, яг одоо байцаалт мэдүүлэг авч байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан ийнхүү тайлбар авч байгаа гэх бөгөөд Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист АТГ-ын мөрдөгч нар нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авчээ.

Түүнчлэн Д.Эрдэнэбилэгийн Хан-Уул дүүрэгт байрлах гэрт нь нэгжлэг хийж, түүнийг гэрээс нь саатуулжээ.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ