Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг тав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Нийгэм
1day@1day.mn
2022-04-20 04:39:01

“Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевиз бүтээдэг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг тав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм. Харин тун удахгүй Боловсрол телевизийн уран бүтээлчид 15 жилийн ойдоо зориулан шинэлэг дүр төрх, содон үзүүлбэрүүдээр дүүрэн “Яг түүн шиг” шоугаа толилуулахад бэлэн болжээ.

“Яг түүн шиг” шоу өмнөх жилүүдэд багагүй дуулиан тарьж, супер оддыг нэг дор цуглуулан шилдэг үзүүлбэрүүдийг дэлгэцнээ амилуулж байв. Нэвтрүүлгийн анхны улирал 2016 онд болж, ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорч байсан нь саяхан. Шоуны хоёрдугаар улиралд шүүгч Г.Ганхүү өөрийн биеэр оролцож үзэгчдэд гэнэтийн бэлэг барьж байлаа. Ширүүн өрсөлдөөнт энэ улиралд жүжигчин Т.Бархүү ялж, 2019 онд шилдгүүд өрсөлдсөн дөрөвдүгээр улиралд дахин тэргүүлсэн юм. Харин 2018 онд дуучин, хөгжмийн найруулагч Б.Нацагдорж өөрийн авьяас, ур чадвараа гайхуулан ялагч болсон билээ.

Тав дахь жилдээ зохиогдож буй “Яг түүн шиг” шоу оролцогчдоо бүрдүүлж дууссан бөгөөд тун удахгүй үзэгчдэдээ танилцуулах юм. Ням гараг бүрийн үдэш та биднийг гайхшируулах найман оролцогч хэн байх бол?

Холбоотой мэдээ