УЕП асан А.Гансүх М. Энх-Амгалан нарыг шалгагдаж эхэллээ.

Улс Төр
1day@1day.mn
2022-04-15 04:55:55

Авлигатай тэмцэх газарт Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан А.Гансүх нар шалгагдаж эхэлжээ.  Тэднээс өнөөдөр мэдүүлэг авах ажиллагаа явагдаж байна. Болсон асуудлыг тодруулбал, хуулийн байгууллагаас 2017 онд А.Гансүхийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналтай нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгож байсан байна. Гэтэл үүний цаана прокурор асан М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүүгээр дамжуулан А.Гансүхийн дүүгээс хотын төвд том хэмжээний газартай компанийн хувьцааг авахуулж хахуул авч хэргийг наймаалсан байж болзошгүй аж.

Холбоотой мэдээ