Н.ЭНХБАЯР СҮ.БАТБОЛД НАРЫН 10 ГАРУЙ ХҮНИЙГ НҮҮРСНИЙ "ХУЛГАЙЧ"-Д ХОЛБОГДУУЛАН ЗАРЛАЖ БАЙЖЭЭ

Улс Төр
1day@1day.mn
2022-12-12 07:28:49

Нүүрсний хулгайн хэргийн ард хэн, хэн байна вэ. Энэ асуулт олны анхаарлыг ихээхэн татаж байна. Иргэд Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө жагсан, нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг ил болгон, хариуцлага тооцохыг шаардаж буй.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт 2015 онд оролцохдоо нүүрсний хулгайн хэрэгт Ерөнхий сайд асан Сү.Батболд нарын 10 хүнийг нэрлэж байв.

Тэрбээр “Таван толгойн ордын асуудлыг судлаад үзэхэд, сүүлд Ерөнхий сайд болсон Сү.Батболд лицензийг нь аваад эзэмшиж байсан.

Сү.Батболд “Их хол юм, дэд бүтэц, усны нөөц муутай юм гэх зэргээс шалтгаалан ашиггүй төсөл байна гэж үзээд буцаасан. Би авчихсан байгаа юм. Т.Бадамжунай М.Энхболдыг төлөөлж орчихсон байгаа. Ц.Элбэгдорж тэр үед Ерөнхий сайд байсан. Сүүлд Ерөнхийлөгч болсон. Ц.Элбэгдорж орчихсон байгаа. С.Баяр орчихсон байгаа. Та ор л доо.

МАХН ямар нэгэн асуудал боллоо гэхэд Бадамжунай Энхболдыгоо хариуцаж байгаа гэх мэт. Яах вэ, зарим бизнесменүүд орж байгаа. Хэмжээгээр аваад үзвэл Таван толгойн 4-5 хувьтай тэнцэнэ. Яг одоо судлагдсан байдал, баялаг, агууламж, чанар талаас нь аваад үзвэл, монголчууд юмыг цагаан идээтэй зүйрлэдэг. Өрөм нь. Тавхан хувь, хэлтэрхий гээд байгаа юм чинь 4.5 тэрбум ам.доллар болсон байхгүй юу. “4.5 миллиард ам.доллароор төрд аваад, ард түмэндээ өгөх боломжоо алдчихлаа” гэж би тухайн үед бодож байсан” гэж байв.

Холбоотой мэдээ