Авлигын мөнгөөр ​ Лондонд худалдаж авсан хаусыг хураасан байна.

Улс Төр
1day@1day.mn
2022-04-20 05:53:55

Төрийн өмчит үйлдвэрийн удирдах албан тушаалтан хахууль авч, худалдан авах, худалдах гэрээг хахууль өгсөн иргэнд өндөр дүнтэй байгуулж өгч, дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр Лондонд дөрвөн өрөө хаус авсан хэрэг гарсан талаар АТГ-аас мэдээлж байсан. Төрийн өмчит үйлдвэрийн удирдах албан тушаалтан хахууль авч, худалдан авах, худалдах гэрээг хахууль өгсөн иргэнд өндөр дүнтэй байгуулж өгч, дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр Лондонд дөрвөн өрөө хаус авсан хэрэг гарсан талаар АТГ-аас мэдээлж байсан.

Тэгвэл тус хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, ял оноожээ. Мөн тэрээр авлига авч өндөр дүнтэй худалдан авах, худалдах гэрээг байгуулж олсон мөнгө, орлого буюу 4,347,312,050 төгрөгийг эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Английн Лондон хотын төвд байрлах 110 м.кв талбай бүхий дөрван өрөө байр худалдан авч мөнгө угаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Хууль бусаар олсон 1,175,372 фунт стерлинг буюу 4,347,312,050 төгрөгийн үнэ бүхий Лондон дахь үл хөдлөх хөрөнгийг улсад хураан авчээ.

Холбоотой мэдээ