Зарим байршилд үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг хоёр дахь нэмэхээр боллоо.

Нийгэм
1day@1day.mn
2022-04-15 10:58:05

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танхимын сайд нар танилцуулж байна. Нийслэлийн зарим дүүрэг, хороонд ажиллаж буй хувийн цэцэрлэг, сургуульд хувьсах зардлыг нь нэмж олгох болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Сангийн сайд Б.Жавхлан "Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, багтаамж нь 2.5 дахин хэтэрсэн сургууль, цэцэрлэгийн судалгааг нарийвчлан гаргасан. Тэнд сургууль, цэцэрлэг ажиллуулах бол одоо өгч байгаа нэг сая төгрөгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгоно. Энэ жил үлдэж байгаа цаг хугацаанд 10-аад тэрбум төгрөг төсөвлөсөн.Хувьсах зардлыг нэмэгдүүлж байгаа нь хувийн хэвшлийг дэмжиж байна гэсэн үг. Нийслэлд хүрэлцээ муутай, хүртээмж багатай 57 байршил бий. Тэдгээр байршилд 100 гаруй цэцэрлэг шаардлагатай байгаа.Нийслэлд 200 хүүхдийн цэцэрлэг дунджаар 200 орчим тэрбум төгрөгөөр баригддаг. Нэг дор ийм олон цэцэрлэг барих боломжгүй учир хувийн хэвшлийг дэмжих замаар зохион байгуулалт хийхээр болж байна.Харин тэрхүү цэцэрлэг төлбөртэй байх эсэх нь тухайн хувийн бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн өөрсдийн шийдэх асуудал юм” гэв.

Холбоотой мэдээ