The English School of Mongolia сургуулийн дэргэдэх Лаусон Хилл Институт нь та бүхэндээ шинэхэн хөтөлбөрүүдээ танилцуулахад бэлэн боллоо.

Видео
1day@1day.mn
2022-04-12 11:05:25

The English School of Mongolia сургуулийн дэргэдэх Лаусон Хилл Институт нь та бүхэндээ шинэхэн хөтөлбөрүүдээ танилцуулахад бэлэн боллоо. 

Бид Олон Улсын Суурь Боловсролын Диплом олгох 1 жилийн хөтөлбөр буюу IFD- International Foundation Diploma хөтөлбөрийг 12-р анги болон Гадаадын их дээд сургуульд элсэхээр бэлдэж буй сурагчдад санал болгож байна. 

Олон улсын Суурь Боловсролын Диплом олгох хөтөлбөр нь нэг жилийн хугацаатай ба их сургуульд элсэхээс өмнө сурагчдыг гадаадын их сургуульд шилжин суралцахад бэлтгэх зорилготой. 

Энэхүү хөтөлбөр нь Их Британийн боловсролын яамны стандартын шалгуурыг хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн NCC Education байгууллагын Олон Улсын Суурь Боловсролын диплом олгох хөтөлбөр юм. 

Энэхүү байгууллагын хүрээнд хамтран ажилладаг дэлхий даяар 70 гаруй сургууль байдаг ба сурагч бүр өөрийн хүссэн, зорьсон дээд боловсролыг эзэмшихэд хамгийн чухал түлхэц болно. 

Англи хэлний чадвар, бие дааж сурах арга зүй, олон улсын соёл судлал болон сурагчын өөрийн хүссэн чиглэлээр суралцах боломжийг хангах ба Монгол улсад бүрэн дунд боловсрол эзэмшсэн сурагчдыг хэрхэн гадаадын их сургуульд бүртгүүлэх, шалгарах, цаашид суралцах арга зүйг заана. 

Тавигдах шаардлага 

NCC Education-ийн Олон улсын суурь боловсролын диплом олгох хөтөлбөрт суралцах сурагч нар бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх ёстой. 

Сурагч нар дараах Англи хэлний шаардлагыг хангасан байна: 

IELTS оноо 4.5 оноотой эсвэл түүнтэй дүйцэхүйц Англи хэлний мэдлэгтэй байх.

Хэрэв сурагч нь IELTS оноогүй бол Лаусон Хилл Институтын Англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгч болно. 

Мөн бид ганцаарчилсан болон байгууллагын захиалгат Англи хэлний сургалтыг явуулж байна

Бизнесийн бүх төрлийн Англи хэлний ганцаарчилсан болон групп, байгууллагын захиалгат гэх мэт олон төрлөөр Англи хэлний дундаас дээш түвшиний сургалтыг группээр болон ганцаарчилсан гэсэн ангиллаар гадаад болон дотоодын чадварлаг Англи хэлний багш нар заана. 

Түүнчлэн Хувь Хүний Хөгжлийн болон Мэргэжлийн чадамжийн сургалтуудыг өөрийн мэргэшсэн сургагч багш нар болон гадны зочин удирдагч багш нарын тусламжтайгаар явуулна. 

Байгууллагуудын захиалгаар гадаад дотоодын ментор көүчүүдийн удирдсан тусгай сургалтуудыг санал болгодог. Ингэхдээ олон улсын Veemaa Excellence Education, Clive Leach Consultancy болон ИБУИНВУ-ын Penta зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг. 

 

 

Холбоотой мэдээ