Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулна

Эдийн Засаг
e.tselmeg@1day.mn
2022-02-16 14:47:39

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр манай улсад хэрэгжүүлэх дэд бүтцийн хэд хэдэн томоохон төслийн талаар хоёр тал тохиролцсон. Энэ нь Замын-Үүд Алтанбулагийн хооронд хурдны зам тавих, мөн Улаанбаатар хотод тавих 71 км урт хурдны замын бүтээн байгуулалтууд юм.

Энэ талаар айлчлалын үеэр БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзаж, дээрх бүтээн байгуулалтын ТЭЗҮ болон баримт материалыг Монголын талаас Хятадын талд хүлээлгэн өгсөн талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр дээрх хоёр бүтээн байгуулалтын талаар хоёр тал цахимаар уулзан нарийвчлан хэлэлцэх гэж байна.

Тодруулбал, Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яамны ажлын хэсэг БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооныхонтой цахимаар уулзана. Монголын Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзахад Хятадын тал Монгол Улсаас дэвшүүлж буй төслүүд нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болон “Бүс ба Зам” санаачилгатай тус тус уялдаж байгааг тэмдэглэж дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ