Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй

Эрүүл мэнд
g.enkh@1day.mn
2021-12-27 00:56:47
Омикрон хувилбар тархахаас сэргийлж, Монгол Улсад нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, Монгол Улсын иргэн болон Монгол Улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийг 10 хоног тусгаарлан хяналт тавьж байсныг Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс гадаадаас ирж буй бүх иргэнийг 3 хоног тусгаарлах санал гаргасныг Ерөнхий сайд дэмжиж, нарийвчлан зохион байгуулахыг УОК-т даалгажээ. Тодруулбал, гаднын 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан бол УОК хугацаагаа зарласнаар гадаадаас ирж буй бүх иргэнийг 3хоног тусгаарлах шийдвэрийг Ерөнхий сайд дэмжсэн юм. Үүний зэрэгцээ цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. XVII жарны Усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр шинийн 1-ны өдөр тохионо. Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Ерөнхий сайд төрийн золголтыг дахин хийхгүй байх, иргэдийн хувьд цомхон хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг УОК-т өглөө.
Холбоотой мэдээ