Улаанбаатарт ковидын халдвараар дахин 3 хүн нас барлаа

Эрүүл мэнд
e.tsolmon@1day.mn
2021-12-09 05:52:20

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын хоногийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 338 тохиолдол батлагдсаны нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байв. Түүнчлэн 213 тохиолдол нийслэл Улаанбаатарт, 124 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хоногт цар тахлын шалтгаант хүндрэлээр 3 хүн нас барсны хоёр нь 41-60 настай, нэг нь 61-80 насны иргэн байв. Одоогийн байдлаар эмнэлэгт 3898 хүн эмчлүүлж буйгаас 78 хүний биеийн байдал нэн хүнд байна. Эмнэлэгт 719 хүүхэд, 160 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ