Сотривимаб эмийг ковидын эмчилгээнд зөвшөөрөв

Эрүүл мэнд
e.tsolmon@1day.mn
2021-12-03 10:22:56
Эмнэлзүйн туршилтаар судсаар тарьдаг “Сотривимаб” эмийн нэг тун хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг 79 хувиар бууруулжээ. Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газар /MHRA/ “COVID-19”-өөр халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 80 орчим хувиар бууруулдаг эсрэг биетийн эмчилгээнд зөвшөөрөл олгожээ. Тус улсын “GlaxoSmithKline” компанид гарган авсан “Сотривимаб” буюу “Ксувуди” эмийг хүндээр өвчлөх эрсдэлтэй хөнгөн, дунд хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдэд тарих ажээ. Энэ нь Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газраас зөвшөөрөл олгосон хоёр дахь “моноклональ эсрэг биетийн эмчилгээ” юм. Их Британид уг эмийг 12-оос дээш насны хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүст хэрэглэх бөгөөд үүнд таргалалттай, өндөр настай, чихрийн шижин, зүрхний өвчтэй зэрэг хүмүүс багтана.
Холбоотой мэдээ