С.Энхболд: Хэрвээ энэ мутацлагдсан хувилбар орж ирэх юм бол...

Эрүүл мэнд
g.enkh@1day.mn
2021-11-28 13:31:10

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ шинэ хувилбар болох Омикрон гэдэг энэ мутацлагдсан хувилбарыг бол онцгой анхаарал татахуйц гэдэг вариантад оруулж бүртгэсэн. Одоогоор 6 улс оронд бүртгэгдсэн. Өмнөд Африкийн зэргэлдээх болон Бельги, Израйл гэх мэт 6 улсад бүртгэгдсэн байгаа. Одоогоор энэ вирус халдвар тархах, тархцын хурд нь делтагаас илүү хэд дахин өндөр хувьтай вакцины идэвхийг сулруулж байгаа гэж мэдэгдэж байгаа боловч энэ нь одоохондоо бүрэн тогтоогдоогүй байна. Цаашид маш олон судалгааны ажлууд хийгдчихсэн судлагдах шатанд явж байгаа учраас бид нар бүх арга хэмжээгээ хориглох, цуцлах ийм арга хэмжээг авахгүй. Сая Шадар сайд хэллээ хил гааль дээр ирж байгаа иргэдийн шинжилгээ, хамгийн гол нь судалгаа шинжилгээний ажлуудыг эрчимжүүлэх ийм чиглэлүүдийг өнөөдрийн Онцгой байдлын хурал дээр яригдаж шийдвэр гарсан байгаа. Дээрээс нь ард иргэддээ хандаж хэлэхэд Бид нар хамгийн гол нь бүүстер тундаа идэвхтэй хамрагдах ёстой. Хэрвээ энэ мутацлагдсан хувилбар орж ирэх юм бол бүүстер тун тархалтын төвшинг хязгаарлах, халдвараас сэргийлэх боломж бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Тиймч учраас бид нар бүүстер тунг эрчимжүүлж байгаа. Тэгэхээр цаашид ард иргэд маань өөрсдөө бүүстер тундаа идэвхтэй хамрагдаж, хамгийн гол нь хувь хүний хариуцлагын асуудал үүнд яригдах учраас халдвар хамгааллын дэглэмээ маш чанд мөрдөж, бүүстер тундаа хамрагдаж, онцын шаардлагагүй бол бусад гадны улс оронруу зорчихгүй байхыг уриалмаар байна.

Холбоотой мэдээ