Samsung-ийн шинэ загвар 699 ам.долларын үнэтэй

Дэлхийд
e.tselmeg@1day.mn
2022-01-04 09:38:04

“Samsung Electronics” компани “Galaxy S21” ухаалаг гар утасныхаа илүү хямд хувилбар болох “Galaxy S21 Fan Edition” загвараа танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг “CES” буюу “Consumer Technology Association” конвенцын үеэр тус компани 699 ам.долларын үнэтэй энэхүү шинэ загвараа танилцуулсан байна. Энэ нь ердийн “Galaxy S21” загварын гар утаснаас 100 ам.доллароор хямд үнэтэй байгаа аж. Ирэх долоо хоногт худалдаанд гаргах “Galaxy S21 Fan Edition” загвар нь “Galaxy S21”-тэй адил чип ашиглах бөгөөд цэнэг хураагуурын илүү өндөр багтаамжтай байх юм байна. Шинэ загвар “Samsung Electronics” компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж шинжээчид онцолж байна.

Холбоотой мэдээ