Tiktok компани 300 салбар ресторан нээнэ

Дэлхийд
g.enkh@1day.mn
2021-12-27 00:16:32
“Tik Tok”-ийн хэрэглэгчдийн тоо 2021 оны 8 сараас хойш дэлхийд тэргүүлсээр байна. Өнгөрсөн жилийн хувьд топ 10 цахим сүлжээний жагсаалтыг “Google” тэргүүлж, “TikTok”, “Amazon”, “Apple”, “Facebook”, “Microsoft” болон “Netflix” удаалж байв. “Cloudfare” нь цахим сүлжээний хандалтыг хянадаг “Cloudflare Radar” хэрэглүүрийг ашиглан мэдээллийг хянадаг аж. “Tik Tok” дэлхийд хамгийн олон хэрэглэгчтэй аппликейшн буюу тэрбум даваж, АНУ-ын хайлтын хамгийн том систем болох “Google”-ээс хавьгүй илүү хандалттай байгааг мэдээллийн технологийн “Cloudflare” компани мэдээлэв. Тухайлбал, хоолтой холбоотой бичлэгүүд нь “TikTok”-ын амжилтын гол хэсэг бөгөөд хэрэглэгчид сая саяараа сонирхон үздэг. Тийм учраас 2022 оны 3 сард АНУ-д “TikTok Kitchen” хэмээх хоол хүргэлтийн үйчилгээ нээлтээ хийх гэж байна. Энэ үйлчилгээний онцлог нь яг тухайн бичлэг дээр хийгдсэн хоолыг хэрэглэгч тэр янзаар нь захиалах боломжтой юм. Үүнтэй холбогдуулан АНУ даяар 300 орчим “TikTok” ресторан нээхээр төлөвлөж байгаа бөгөөд 2022 оны эцэс гэхэд 1000 гаруй ресторантай болохоор төлөвлөжээ. Мөн тус аппликейшн мөнгөн гуйгвуулга, е-даатгалын салбарын ч сонирхож эхэлсэн тухай цахим бизнесийн салбарт шуугиж эхлээд буй.
Холбоотой мэдээ