Гадаадын иргэдийг хилээр чөлөөтэй нэвтрүүлж аялал жуулчлалыг дэмжинэ

Дэлхийд
e.tsolmon@1day.mn
2022-02-16 15:02:36

ГХЯ-ны хувьд дэлхийн улс орнуудын сайн жишгийг үндэслэн Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Одоогоор, гадаадын нийт 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат, албан паспорттай иргэд манай улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ. Монгол Улсад богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд 3 төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох evisa.mn системийг туршилтаар нэвтрүүлж байна. Мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд олон жил ярьж ирсэн хил орчмын аялал жуулчлалын асуудлыг дээрх хууль тогтоомжид тусгаж, хил орчмын нутаг дэвсгэрээр жуулчлах иргэдэд зориулсан  3 хоногийн хугацаатай К3 ангиллын визийг бий болголоо.

Холбоотой мэдээ