Г.Угалзцэцэг дэлхийн аваргаа давуулан хамгаалжээ

Дэлхийд
e.tsolmon@1day.mn
2021-12-06 03:16:40
Г.Угалзцэцэг дахин Дэлхийн аварга боллоо. Бодибилдинг, фитнессийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ Гамбагын Угалзцэцэг дахин төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрээр өөрийн үндсэн ангилал WOMANS FIGYRE ангилалд мөнгөн медаль, ангилал өгсөж буюу бодибилдинг фитнесийн эмэгтэйчүүдийн хүнд ангилал WOMANS PHYSIQUE ангилалд алтан медаль, Үнэмлэхүй ялагч, нэг тайзан дээрээс WOMANS FIGURE, WOMANS PHYSIQUE 2 ангилалд хоёуланд нь 2 PRO карт буюу МЭРГЭЖИЛИЙН тамирчины эрх, MR.OLYMPIA хүндэтгэлийн пайз гардан авчээ. Түүнчилэн хамгийн олон оролцогч, үзэгчидтэй тайзан дээр Монголынхоо төрийн дуулалыг эгшиглүүлж буй нь түүний хамгийн эрхэм шагнал байлаа хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Холбоотой мэдээ