Монгол иргэд БНСУ-ын элчин сайдын гадна жагсав

Дэлхийд
e.tsolmon@1day.mn
2021-12-03 10:17:17

Солонгост сургуулийн орчиндоо байнга дээрэлхүүлж, улмаар ноцтой хүчирхийлэлд өртсөн 13 настай Монгол охины хэрэг Солонгост насанд хүрээгүй хүүхдүүдэд ял тооцох, ямар нэгэн хариуцлага хүлээлгэх хууль байхгүй гэсэн шалтгаанаар намжих гэж буй бололтой. Үүнийг эсэргүүцсэн Монголчууд Улаанбаатар хот дахь Солонгосын элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Дашрамд дурдахад мөн хэсэг Монгол иргэдийн санаачлагаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн цахим хуудаст тус хэргийн талаар төр засгийн түвшинд анхаарч авч үзэхийг хүссэн хүсэлтийг 200.000-д хүргэж, ерөнхийлөгчийнх нь сонорт хүргэх цахим уриалга гарсан. Энэхүү уриалгад одоогоор 106.000 иргэд нэгдэж, тус цахим хуудаст саналаа өгсөн байна.

Холбоотой мэдээ