ОХУ-ын хилээ нээх орнуудын тоонд Монгол улс багтсан

Дэлхийд
e.tselmeg@1day.mn
2021-12-01 11:54:32

"Moscow Times" агентлагаас ОХУ-д чөлөөтэй нэвтэрч болох улс орнуудын нэрсийг нийтэлжээ. Тус жагсаалтад Монгол Улс багтаж, 12 сарын 01-нээс монголчууд ОХУ-д чөлөөтэй нэвтэрч болно гэсэн байна.

Гэвч одоогийн байдлаар ОХУ хилээ нээсэн тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Консулын газраас зөвшөөрөлтэй иргэд болон оюутан сурагчдад удахгүй хилээ нээнэ гэжээ.ОХУ-ын хил зөвхөн агаарын тээврээ сэргээсэн улсын иргэдэд нээлттэй байдаг тул энэ нь Орост амьдарч буй гадаадын иргэдийн хувьд гол асуудал байсаар ирэв. Учир нь дэлхийн ихэнх орнууд агаарын тээврээ сэргээгүйгээс зарим улсын иргэд буцаж чадахгүйд хүрсэнтэй холбоотой. ОХУ-ын иргэдийн гэр бүлийн гишүүд, өндөр мэргэшсэн мэргэжилтний визтэй хүмүүс, дипломатууд, хил нээлттэй улс орны иргэд болон бусад сонгогдсон ангиллын хүмүүс өөрийн харъяаллаас үл хамааран ОХУ-д нэвтрэх боломжтой хэвээр байна. ОХУ-д сурдаг олон мянган монгол оюутан, сурагч бий. Хэрэв хил нээгдвэл нийт оюутан сурагчдыг татах урилга явуулна гэжээ. Тус урилга ирсний дараа виз мэдүүлэх үе шат эхлэх ба нийт сурагчид ОХУ-д очихоос 10 хоногийн өмнө өөр өөрсдийн сургуульд хариу өгөх ёстой гэнэ.

Холбоотой мэдээ