Хятадад нүүрсний эрэлт өсөх төлөвтэй

Дэлхийд
g.enkh@1day.mn
2021-12-01 10:40:04

Sxcoal 11 сарын 29-ний байдлаар хэд хэдэн коксын үйлдвэрээс судалгаа авахад үйлдвэрүүдэд коксжих нүүрсний нөөц 3.02 сая тн. хүрч 2017 оны 6 дугаар сарын 26-наас хойшхи шинэ доод түвшинд хүрч, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нөөцөө нэмэгдүүлэх шаардлага үүсч байна. Энэ долоо хоногийн эхээр Шаньси мужид коксжих нүүрсний үнэ харьцангуй тогтмол байна. Тус аймгийн Линфин хотын уурхайд хүхэрлэг чанар багатай уурхай амнаас бэлнээр төлөх нөхцөлтэй, НӨАТ орсон түүхий хатуу коксжих нүүрс (S 0.6%, A 8%, G 85)-ний үнэ 1010 юань/тн дээр тогтмол хэвээр байж, борлуулалт нэмэгдээгүй байна.

Хүйтний улирал эхэлснээр эрчим хүчний нүүрсний эрэлт ихэсч, БНХАУ-ын гол үйлдвэрлэлийн бүсүүдэд уурхайн амны эрчим хүчний нүүрсний үнэ огцом өсөх хандлагатай байна. Sxcoal-ын тооцсоноор 11 дүгээр сарын 23-ны байдлаарх уурхайн ам нөхцөлтэй, НӨАТ орсон, 5500ккалл/кг NAR эрчим хүчний нүүрсний үнэ Шаньси мужийн Датонг хотод өмнөх өдрөөс 5 юань/тн өсч 970 юань/тн, Өвөр Монголын Ордос хотод 5 юань/тн өсч 901 юань/тн байсан ба Шаньси мужийн Юлин хотод 5800 ккалл/кг NAR эрчим хүчний нүүрсний үнэ 3 юань/тн өсч 1053 юань/тн хүрэв.

Австрали улсын Квийнслэнд хотод байрлах Curragh уурхайд 11 сарын 21-ний өдөр экскаваторын осол гарч үйл ажиллагааг түр зогсоогоод байсан. Шалгалт хийгдэж байгаа ба уурхайн бусад хэсэгт үйл ажиллагааг аажмаар эхлүүлэхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ