Pfizer компани омикроны эсрэг вакцин гаргахаа мэдэгдлээ

Дэлхийд
e.tselmeg@1day.mn
2021-11-30 14:04:55

"Пфайзер" компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла хэвлэлд өгсөн ярицлагадаа "Пфайзер" нь бета болон дельта хувилбарт зориулсан вакциныг аль хэдийнэ бүтээсэн боловч анхны вакцин нь үр дүнтэй хэвээр байсан учраас тэдгээрийг ашиглаагүй. Одоогийн хэрэглэгдэж байгаа вакцин нь дельтагийн эсрэг өндөр үр дүнтэй байгаа. Мөн компаниуд 2022 онд дөрвөн тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжтой гэж найдаж байгаагаа хэлжээ.

"Пфайзер" компаниас саяхан гаргасан коронавирусний эсрэг эм нь омикран зэрэг олон талт мутациас үүдэлтэй халдварын эсрэг үйлчилгээ үзүүлнэ гэдэгт маш их итгэлтэй байгаагаа тэрээр мөн ярилцлагадаа дурдлаа. 

Холбоотой мэдээ