ЮНЕСКО-д бүртгэлтэй өвүүдийг шуудангийн марканд мөнхлөв

Дэлхийд
g.enkh@1day.mn
2021-11-22 09:39:11

Монгол Улсад Орчин цагийн номын сан үүсэж, Монгол Улсын Үндэсний номын сан байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт бүртгэгдсэн баримтат өвүүд” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол болов. Уг маркт Үндэсний номын сангийн сан хөмрөгөөс ЮНЕСКО-гийн Олон улсын болон бүс нутгийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Лувсанданзаны "Алтан товч" тэргүүтэн зургаан өв багтжээ. Ёслолд Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, "Монгол шуудан" ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо тэргүүтэй зочид төлөөлөгч нар оролцлоо.

Холбоотой мэдээ