Жүжигчин Аглуу барилгын бизнест оров

Нийгэм
g.enkh@1day.mn
2022-02-16 13:43:59
Хуучин шарууд буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг нурааж, шинээр барилга барих төслийг хотын захиргаанаас хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Дараах 3 байршилд төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг гардуулж гэрээ байгуулах эрх олголоо. Дараах 3 байршилд төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг гардуулж гэрээ байгуулах эрх олголоо. Төслийн хүрээнд одоо байгаа 6 хуучин орон сууцны барилгыг буулган шинээр төлөвлөн барилгажуулж 204 өрхийн 816 хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2022 оны дүгнэлтийг үндэслэн "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих" ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуй нэгжүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламжийг гардуулж газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олголоо.
1. Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын 20-р байр /“Монтекарло голд” ХХК/
2. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-01, СТ-02, СТ-03-р байр /“Хур алтан өргөө” ХХК/
3. Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-04, СТ-05-р байр /“Хур алтан өргөө” ХХК/
Холбоотой мэдээ