Шинийн найманы Цагаан Дара эх

Фото
g.enkh@1day.mn
2022-02-16 13:41:58

Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөр монголчууд бие, хэл, сэтгэлээрээ буян үйлд шамдвал бум бумаар арвижих ерөөлтэй хэмээн билэгддэг уламжлалтай. 1902-1924 оны хооронд Шинийн 8-нд Цагаан дара эхийг Богдын ордонд бүтээх уламжлал мөн монголчуудад байсан. Энэ уламжлалыг дахин сэргээсэн тул Богд хааны ордон музейд Bogd Khaan Palace Museum “Шинийн 8-ны Цагаан дара эх” үзэсгэлэнг дэглэн үзүүллээ. Үзэсгэлэнд 50 гаруй цагаан дара эх, танка зургаас гадна цагаан дара эхийн загал зургуудыг музейн фондоос анх удаа үзэгч олонд хүргэлээ. Загал зургууд дотор V Богдод залбирал шүлэг бичсэн загалыг үзмэрт дэлгэсэн нь он цагийн хувьд илүү эртний болоод судалгааны ач холбогдол бүхий онцлох бүтээл байв. Энэхүү гайхалтай үзэсгэлэн бүх насныханд үнэ төлбөргүй дэлгэгдэж байгаа тул Та бүхэн үзэж түүх, соёлоороо аялаарай.