Тэрбум төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Нийгэм
e.tselmeg@1day.mn
2022-01-04 09:24:32
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн халдлагад өртөж дээрэмдүүлсэн талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. БНХАУ-ын иргэнийг нүүрэндээ хар өнгийн ноосон баг зүүсэн дөрвөн этгээд гар хөлийг нь туузаар хүлж, 1.2 тэрбум төгрөгийг дээрэмдсэн хэргийг илрүүлж 840 гаруй сая төгрөгийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 17.2-т зааснаар 12 хүртэлх жил хорих ял шийтгэдэг байна.
Холбоотой мэдээ