Н.Түвшинбаярын ял нэмэгдэх нь

Нийгэм
g.enkh@1day.mn
2021-12-27 01:30:10
Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, 2021 оны 12 сарын 01-ний өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг хүргүүлсэн. Н.Түвшинбаярт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн 11.1 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, 2.Энэ гэмт хэргийг: 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж байсан. Харамсалтай нь хохирогч нас барж, Н.Түвшинбаярын ял нэмэгдэхээр болжээ.
Холбоотой мэдээ