АН хэзээ цэгцрэх вэ?
Улс ТөрБаатар Үүлийгээ баривчлуулаад ч цэгцэрдэггүй АН тамга, даргын маргаантайгаар хэдэн он дамжиж, хэдэн сонгуульд ялагдсан. Асуудал нь хүндэрсээр Улсын дээд шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн ч энэ маргаан эцэслэхгүй нь бололтой. Улсын дээд шүүхийн дээд шүүгчийн хуралдаанаар 2021 оны 12 сарын 20-ны өдөр АН-ын даргыг эцэслэн шийдэх ёстой байв. Гэтэл шүүхээс О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэсэнгүй. Түүнээс гадна С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан дээд шүүхэд М.Тулгатыг бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ч хүсэлтээ буцаагаад авсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ийнхүү Улсын дээд шүүх хоёр даргатай АН-ыхныг дотооддоо учраа олтол энэ асуудалд оролцохгүй гэж хойшлуулав. Тиймээс Ардчилсан нам одоогоор хоёр хуваагдсан, хоёр даргатай, эв нэгдэлгүй цааш үргэлжлэх нь. Харин энэ асуудалд хэр хугацаа орох нь АН-ын удирдлагуудаас шалтгаална. Харин улс төрийн хүрээнд өрнөж байгаа мэдээллээр АН-ын даргаар О.Цогтгэрэлийг томилох нь зүйтэй гэдэг дээр намын гишүүд нь нэгдсэн байгаа аж.