Д.Ганбат гишүүн ичиж үхлээ

Улс Төр
e.tsolmon@1day.mn
2021-12-09 05:13:43

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат 100 жилийн түүхтэй намынхныг ширүүхэн шүүмжилж, тэднээс ичиж буйгаа илэрхийлэв. Тэрбээр "Саяхан Ардын намын хурал боллоо. Азид анх удаагаа байгуулагдсан нам гэж байна. 100 жил болсон юм байна. Тэгээд улс төрийн ууган хүчин гэж байгаа. Өмнөд Солонгост 13 настай монгол охин зургаан цаг зодуулсан. Тэр мэдээлэл Өмнөд Солонгосын сонин дээр гарснаар ил болж буй. Тэгвэл 100 жил болсон намын өмнөөс ичиж байна. Уул нь хурлаа хийж, дарга цэргээ сонгосонд нь баяр хүргэмээр байгаа юм. Гэхдээ Монгол Улсын иргэний хувьд ичиж байна. Ард түмний амьдрал хүнд байна. Хувь хүний эрх чөлөө, мэдээлэл, авлигтай тэмцэнэ гэж аман дээрээ яриад байна. Гадаад хэргийн сайдтай хариуцлага тооц. Өмнөд Солонгост ажиллаж буй иргэдтэй уулз. АН-ын бүлэг хариуцлага ярина. Өчигдөр хамгийн үнэтэй буудалд баахан авлигачид цуглуулаад авлигыг бууруулна гэж ярьж байна” гэлээ.

Холбоотой мэдээ