Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасав

Нийгэм
e.tsolmon@1day.mn
2021-12-09 04:40:06
Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хассан шийдвэрийг МҮБХ-ны Тэргүүлэгчид хуралдаж гаргав. Энэ тухайгаа МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжав тайлбарлахдаа "МҮБХ-ны Бага хурал буюу Цэцдийн зөвлөлийн 5, 6 сард болсон хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн дагуу допинг хэрэглэвэл 4 жил, давтан бол 8 жил эрх хасна гэж заасаны дагуу шийдвэрлэсэн. Цахим орчинд улсын арслан Э.Оюунболдын дэмжигчид түүнийг хэлмэгдүүлж байна, мөн захиалгаар ийм шийтгэл ноогдуулж байна гэсэн шүүмжлэл их яригдаж байна. Надад хүнийг хэлмэгдүүлж, хохироох эрх бас шаардлага бүр байхгүй. Мөн би хэн нэгний захиалгаар ажил явуулж, түүнийхээ дагуу хурал удирдаж шийдвэр гаргахгүй. Ийм зүйлийг надад захиалга өгөөд сууж байх хүн ч байхгүй нь мэдээж. Энд хувь хүнийг онцолж ярих шаардлага ч үгүй. Улсын арслан Э.Оюунболдын дэмжигчид бухимдаад байгаа нь адилхан допинг хэрэглэсэн аварга Н.Батсуурь даян аварга цол аваад мөн барилдах эрхээ 11 сараар хасуулсан, харин нөгөө бөх нь 8 жил хасууллаа гэдэгт байх шиг байна. Бухимдаад байгаа нөхөд нь бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо олгодог, дараа нь санал оруулдаг байсан нь болиод их олон жил болсныг мэдэж авах хэрэгтэй. Одоо хуульчлагдаад цол олгодог газар нь өөр болсон. 11 сарын шийтгэлийг мөн бөхийн холбоо гаргаагүй. Бөхийн салбар хорооны гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргаж, түүнийг нь Баяр наадмын комиссын гишүүд дэмжиж баталсан." гэжээ.
Холбоотой мэдээ