Улстөрчдийнхөө тусгаарлалтанд УОК онцгой анхаараач!

Улс Төр
e.tselmeg@1day.mn
2021-12-06 04:47:19

Улс төрчид гадаадад томилолтоор явж ирээд тусгаарлагддаг уу? Энэ маш эргэлзээтэй асуудал. Хамгийн сүүлд Энэтхэг улсад айлчилсан Г.Зандашатар тэргүүтэй Монголын улстөрийн айлчлалын 23 хүнтэй багийнханаас корона вирусын халдвар илэрч, Энэтхэгчүүдийг сандаргаад байна. Монголчууд болсон хойно лам хуврагтаа бараалхахаар энэ тэрүүгээр элдэв хүмүүстэй уулзаж, хол ойргүй манаргасан сурагтай. Энэтхэгийн талаас сандрах нь бүү хэл "Монголчууд халдвар зөөвөрлөн, тараасан байж магадгүйгээс айж байна" гэх мэдэгдэл хийсэн. Өмнөх томоохон айлчлалуудын нэг болох Гадаад хэргийн яамныхан Дубайд айлчилсан айлчлалын үеэр нэг ажилтанаас нь коронавирусын халдвар илэрч Арабуудын түргэн авахуулж, үнэтэй буудлынх нь арван хэдэн давхрыг битүүмжлүүлсэн гэх албан бус мэдээлэл ч ард иргэдийн дунд яваж л байсан. Мөн Турк, Дубай, Энэтхэгээс ирсэн иргэдээс коронавирусын альфа, делта хувилбарууд илэрсэн тухай ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Манай дарга нар хэвлэл мэдээллээр томилолтоор яваж буй нь гарч, төд удалгүй хурал цуглаандаа сууж харагддаг. Энэ мэтчилэн эрсдэлтэй үед гадаад дотоодоор "хариуцлагагүй зугаалан" халдвар зөөвөрлөх, тараах, тээвэрлэн ирэх магадлал өндөр тул улстөрчдийн гадаадад томилолтоор яваад ирэхдээ тусгаарлагддаг эсэхэд Дипломатууд өөрсдөө онцгой үлгэрлэн, УОК ч тал засахгүйгээр хатуу анхаармаар байна. Эс тэгвээс халдварын тархалтыг дахин дотооддоо алдаж, хөл хорио тогтоовол эдийн засаг эгэн босоход хэцүү л байх. 

Холбоотой мэдээ