Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого танилцуулав

Улс Төр
e.tsolmon@1day.mn
2021-12-06 04:13:47
МАН-ын 30 дугаар хуралд тус намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийг бодлого" сэдэвт илтгэлээ танилцуулав. МАН-ын 30 дахь Их хурлыг албан ёсоор эхлүүлсний дараа Мандатын комисс болон хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа. Ингэснээр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хурлын төлөөлөгчдөд илтгэлээ танилцуулсан юм. Тэрбээр, "МАН-ын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн Их хурал дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн хүнд цаг үед зохион байгуулагдаж байгааг онцлоод, “МАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдлоо” хэмээн тодотгов. Үргэлжлүүлэн тэрбээр цар тахлын хүнд үед ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, удаа дараагийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан учраас “Ялалт бол хариуцлага” хэмээн хүлээн авч байгаагаа онцлоод эдийн засагт шинэ сэргэлт гаргахад эрх баригч нам гол бодлогоо чиглүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ