Энэтхэгийн тал Монголчуудыг халдвар зөөвөрлөн тарааж байх вий хэмээн сэрэмжлэв

Улс Төр
e.tsolmon@1day.mn
2021-12-06 03:30:02
Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй 23 хүний баг 12 сарын 01-нд Энэтхэг улсад 4 хоногийн хугацаатай айлчлал хийсэн. Монголын төлөөлөгчдийг ариун хот буюу Бодь Гаяад 2 хоног байх хугацаанд нутгийн захиргаанаас Covid-19-ийн шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний хариу гарахад тус 23 хүнтэй багаас 22-ийнх нь хариу сөрөг гарсан ба 1 хүнээс эерэг хариу гарч, Бодь Гаяад тусгаарласан аж. Эерэг гарсан хүн нь УИХ-ын даргын хамгаалалтын ажилтан гэнэ. Монголын төлөөлөгчид Бодь Гаяагаас мордохын өмнө ариун хот дахь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Махабоди сүмд зочилж, сүм дэх Гарбха Грихад, мөн Бурхан багшийн шүтэн барилдлагатай гэж үздэг Бодь модны дор залбирсан байна. Энэ үеэр Монголын төлөөлөгчдийн шинжилгээний хариугаас болж орон нутгийн зочид буудал, Бодь Гаяагийн аялал төлөөлөгчид, хөтөч нар нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тэд хэлэхдээ “Монголын төлөөлөгч нар "Омикрон" тусаад зөөвөрлөж байвал яах вэ гэж бид айж байна. Хамгаалалтын ажилтан төлөөлөгчдийг хаа сайгүй дагалдан Монголын сүм, Дунгэшварри сүм, Махабоди зэрэг газраар олон хүмүүстэй харилцаж явсан ” гэжээ. Өмнө нь Энэтхэгт "Омикрон" хувилбарын тохиолдол илэрсэн. Тиймээс тус хамгаалалтын ажилтаны сорьцоос дахин шинжилгээ авч шинэ төрлийн "Омикрон" хувилбар мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Холбоотой мэдээ