"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдаа

Нийгэм
g.enkh@1day.mn
2021-12-01 11:22:19
11 сарын 25-наас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн “Өвлийн идэш” мах, махан бүтээгдэхүүний худалдаа 12 сарын 20 хүртэл үргэлжилнэ. Худалдааг ХХААХҮЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард эрүүл” уриатай зохион байгуулж байна. Нийслэлийнхний өвлийн хэрэгцээнд зориулсан “Өвлийн идэш” худалдаагаар борлуулж буй мах лабораторийн шинжилгээнд орсон учир бүгд гарал үүслийн бичигтэй, баталгаатай хүнс гэдгийг мал эмнэлгийн байцаагч нар мэдэгдэж байгаа. Үүнээс гадна “Өвлийн идэш” худалдаагаар иргэд зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрээс кг тутамдаа 400-500 төгрөгөөр хямд мах худалдан авч байна. Учир нь орон нутгаас шууд нийлүүлж буй тул энд лангууны хураамж, түрээсийн төлбөр зэрэг зардал нэмээгүй үнээр худалдаж байгаа аж. Энд худалдаж буй бүх мах, махан бүтээгдэхүүний гарал үүслийг нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар шалган, тодорхойлж байгаа юм.
Холбоотой мэдээ