Удаан хүлээлгэсэн УБТЗ-ын дарга томилогдох нь

Улс Төр
e.tselmeg@1day.mn
2021-11-30 13:47:04
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, тус хурлаар УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцсэн байна. Удаан хүлээлгээд байсан УБТЗ-ын даргаар Х.Хэрлэн томилогдон ажиллахаар болж, Монголын Засгийн газраас санал болгосон бөгөөд УБТЗ-ын даргын ажлаа маргааш албан ёсоор хүлээн авах гэнэ. АМГТГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа "төрөөс төрсөн тэрбумтануудын жагсаалт"-д бичигдэх болсон түүнийг намчирхаж, фракцладаггүй хэн хүнтэй дотно гэх нь ч бий. Ямартаа ч улс орны чухал салбаруудын даргаар томилогдох хувьтай төрсөн түүнийг энэ удаад хүндхэн салбар хүлээж байна.
Холбоотой мэдээ