Долоо хоног бүр үндэсний хувцасаа өмсөнө

Нийгэм
g.enkh@1day.mn
2021-11-28 13:22:03
Үндэсний хувцас үйлдвэрлэгчид нэгдэн "Дээлтэй Даваа гараг" үндэсний уриалгыг гаргажээ. Тус уриалга нь 7 хоног бүрийн нэг өдөр үндэсний хувцасаа өмсөж хэвших, дээл хувцасаар дамжуулан соёл, боловсрол түгээх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зэрэг олон чухал ач холбогдолтой юм. Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт 815 аж ахуй нэгж, 1,900 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч, нийт 15,480 ажилтан ажиллаж байна. Эдгээрийн 59% нь үндэсний дээл хувцас үйлдвэрлэдэг. Монгол улсын хэмжээнд 18-65 насны 2,028,000 иргэн байна. Даваа гараг бүр үндэсний хувцасаа өмсөж хэвшсэнээр 730 тэрбум төгрөгний гадагшаа гарах мөнгөний урсгалыг монголдоо үлдээж, үндэсний хувцас үйлдвэрлэгчидийн тоо 40% өсч 13,000 орчим тогтмол ажлын байр бий болох боломжтой. Мөн өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, танин мэдэх, уламжлалаа хадгалах зэрэг нийгмийн ач холбогдолтой. Өвөр Монголын Өөртөө Засах Оронд 7 хоног бүрийн 2 өдрийг үндэсний хувцастай өдөр болгох уриалга гарч бүгд үндэсний хувцасаа өмсдөг болжээ. Энэхүү уриалгад Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны гишүүн Урбан брэнд, Ивээл брэнд, We брэнд, Түмэн торго ХХК, Ур ундрах ХХК, Хадлан дээл, Батзүү ХХК, Адуучин брэнд, Ганган брэнд, O Couture брэнд, Арвин гоёл ХХК, Монгол Костюмс ХХК, Ider брэнд, Zorto, Алтан утас брэнд зэрэг үндэсний хувцас үйлдэрлэгчид нэгджээ.
Холбоотой мэдээ