УИХ-ын гишүүн Д.Ганбат батлалцсан төсөвтөө хэвлэлийнхэнийг буруутгав

Улс Төр
e.tsolmon@1day.mn
2021-11-22 09:41:37

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэрээ тус бүлгийн дарга Д.Ганбат: "2022 оны төсөв маш хариуцлагагүй байгаа учир буцааж тат гэдэг шаардлагыг манай бүлгийн зүгээс тавьж байсан. Үр ашиггүй хөшөө, музей, соёлын төвийг маш олноор барьж байна. Энэ хариуцлагагүй байдлаа зогсоогооч гэж бид удаа дараа хэлж байсан. Ирэх оны төсөв батлах үеэр АН-ын бүлэг яагаад хариуцлагагүй хандсан юм бэ. Жишээ нь, 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхова” хөшөө барихаар болсон байна. Үүнд яагаад хяналт тавьсангүй вэ? Хэвлэл мэдээллийнхэн энэ дээр анхааралтай ажиллах ёстой байсан. АН-ын бүлэг энэ төсвийг дэмжээгүй. “Богд Зонхова” хөшөөг хүмүүс их анхаарч байна. Өмнө нь таван тэрбум төгрөг тавигдаад явчихсан юм билээ. 2022 оны төсөвт 30 тэрбум төгрөг тавигдсан. Энэ дээр АН-ын бүлэг хөшөө барих хэрэггүй, улаан булангуудын төсвийг царцаа гэдэг шаардлагыг удаа дараа хэлсэн. Гэвч МАН үнэмлэхүй олонхоороо хүч түрэн баталсан" гэж урвагнав. Ийнхүү өөрсдийн батлалцсан төсөвтөө хэвлэлийнхэнийг буруутгаж суугаа нь өнөөдрийн гол сэдэв боллоо. 

Холбоотой мэдээ