МАН-ын маапаан эхэлсэн үү?

Улс Төр
g.enkh@1day.mn
2022-02-17 05:28:36
Хөгжлийн банкны зээл, зээлдэгчдийн тухай дуулиан дэгдэж, улс уг зээлийг төлнө хэмээснээс байдал бүр ширүүссэн гэхэд болно. Үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудын төлөөлөл, зээлтэй холбоотой 100 гаруй хүний оролцоотой "Өөрөөр нь төлүүье" хэлэлцүүлэг зохион байгуулагдсан билээ. Энэ үеэр МАН мөн л "попорч" Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдтэйгээ хатуу тооцоо хийхээ зарлаж сүржигнэв. "Авилга, албан тушаалын болон бусад гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдон, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй бол намын гишүүнээс түтгэлзүүлнэ. Энэ дагуу ёс зүйн алдаа, дутагдал гаргасан хүн зээлээ төлсөн, төлөөгүй нь хамаарахгүй хариуцлага яригдана" гэж МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар мэдэгдсэн. Тун удалгүй араас нь бусад удирдлагууд шил даран мэдэгдэл хийж эхэлсэн. Хөгжлийн банкнаас зээл авсан, төлөөгүй, хэлэлцүүлэг болохын өмнөх шөнө төлсөн зэрэг нэлээд хэдэн гишүүдийн нэр цохогдож буй тул МАН энэхүү "Хөгжлийн банкны сэдэв"-ээр томоохон халаа, сэлгээ хийх нь гэсэн хардлага төрөөд буй.
Холбоотой мэдээ