1 тэрбумын нүүлгэлт түгжрэлийг бууруулах уу?

Улс Төр
e.tselmeg@1day.mn
2021-11-22 09:41:52

Хотын захиргааг 2019 оны эхээр Яармаг руу нүүлгэхээр болж, Хан-Уул дүүрэгт цогцолбор барих ажлыг эхлүүлсэн. Тус нийслэлийн төр захиргааны шинэ барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдсэн нийт 68 мянган м.кв талбайтай бөгөөд 97 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй юм. Ямартай ч он дуусахаас өмнө нүүлгэлтийн ажлыг эрчимжүүлэхийг хотын дарга үүрэг болгосон. Гэвч хотын захиргаа нүүгээгүй байгаа ч тус хэсгийн замын хөдөлгөөн түгжрээтэй хэвээр байгаа. Хэрэв нийслэлийн захиргааны нэгжүүд бүгд тухайн байршилд очвол түгжрэл арилах бүү хэл бүр ч нэмэгдэж магадгүй байна. Нийслэлийн нутгийн захиргааны төвийг 12 сарын 31-нээс өмнө Яармаг дахь нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Энэхүү нүүлгэлтийн зардлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 10 сарын 7-нд баталсан байна. Тодруулбал, нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг, нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Холбоотой мэдээ