ШЕЗ-д Р.Батрагчааг хууль бусаар томилсон уу?

Улс Төр
e.tsolmon@1day.mn
2022-02-16 15:10:50

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон Р.Батрагчааг хууль бусаар томилсон гэх  болов. Тэрбээр өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нь энэхүү томилгоо шударга бус болсон гэж үзэж байгаа юм. Энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад “Р.Батрагчаа нь Эрчим хүчний яаманд ажиллаж байсан нь үнэн. Түүний хувьд хуульч мэргэжилтэй. Нийгмийн сүлжээнд ярьж байгаа шиг томилгоо шударга бус болоогүй. Хуулийн дагуу томилгоог явуулсан” гэх тайлбар өгсөн юм. Тус зөвлөлийн энэ оны 01 сарын 06-ны өдрийн хуралдаанаас Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Рагчаагийн Батрагчааг томилжээ. 

Холбоотой мэдээ